Мал төхөөрөх ЖДҮ-ийн тоног төхөөрөмж

Мал төхөөрөх ЖДҮ-ийн тоног төхөөрөмж

Мал төхөөрөх дүүжин зам бүхий шугам, төрөл бүрийн дэгээ, малын дайвар бүтээгдэхүүнийг цэвэрлэх технологийн тоног төхөөрөмжүүдийг бид өөрийн "Төхөөрөмжийн үйлдвэр”-тээ хийж хөдөө орон нутагт нийлүүлж байна.

Зориулалт:  Сум суурин газарт мал төхөөрөх газрыг байгуулснаар бэлчээрийн малыг богино зайд тууварлаж орон нутагт нь төхөөрч хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд ариун цэврийн шаардлагад нийцсэн, чанар сайтай, баталгаатай мах махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бүрдүүлнэ.
 
 
Манай компани Булган аймгийн Булган сум, Баянхонгор аймгийн Бууцагаан сум, Сүхбаатар аймгийн Түмэн цогт сумдад захиалгын дагуу мал төхөөрөх газрыг байгуулж байна.
 
 
Хүчин чадал: Өдөрт 20 бод, 120 бог төхөөрөх боломжтой.Хүчин чадлыг захиалагчийн хүсэлтийн дагуу өөрчилж болно.Барилгын зураг төсөл боловсруулахад технологийн хэсэгт зөвлөгөө өгнө.

Цахилгааны хүчдэл: 380 вольт
 
Барилгын талбай: 140 м2-с багагүй байна. 

Үндсэн тоног төхөөрөмж:

1. Бод, бог төхөөрөх дүүжин зам
2. Бод, богийн дэгээ
3. Бод муужруулах хашлага (бокс )
4. Бод муужруулах багаж (ХБНГУ)
5. Арьс хуулах төхөөрөмж
6. Бод, бог хагас өвчих тэргэнцэр
7. Арьс зөөх тэргэнцэр
8. Бод, богийн гэдэс, дотор эрхтэн гаргах тэргэнцэр 
9. Гулууз таллах хөрөө (БНХАУ)
10. Дайвар бүтээгдэхүүн цэвэрлэх технолгийн ширээ, төхөөрөмжүүд
11. Мал эмнэлэгийн лаборатори (БНХАУ)
12. Хөлдөөх, хөргүүртэй агуулахын хөргөлтийн агрегат (БНХАУ)