Танилцуулга

       Манай компани 2006 оноос сүү, цагаан идээ боловсруулах жижиг үйлдвэрийн, 2010 оноос мах эхлэн боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж зохион бүтээх, үйлдвэрлэх ажил эрхэлж байна.
 
2008 оноос эхлэн ХХААХҮЯ болон хөдөө орон нутгийн иргэд, компаниудын захиалгаар сүү боловсруулах жижиг үйлдвэрийн иж бүрдэл 30-ийг үйлдвэрлэж нийлүүлсэн. Одоо манай төхөөрөмжөөр хөдөө орон нутагт 30 гаруй сүү боловсруулах жижиг үйлдвэр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлээд байна.
 
Манай кампани үндэсний уламжлалт цагаан идээ боловсруулах зарим технологийг боловсронгуй болгох, түүнд тохирсон тоног төхөөрөмжийг импортоор авч нийлүүлэх, заримыг нь зохион бүтээж өөрийн "Төхөөрөмжийн үйлдвэр”-т үйлдвэрлэж байна. 
 
Үүнд:

Айраг - 2009 онд айргийг үйлдвэрийн аргаар исгэх шинэлэг төхөөрөмж хийж амжилттай туршсан. Айрагны амт, чанар сайжирсан. Уг төхөөрөмжийг цаашид захиалгаар үйлдвэрлэнэ.

Ааруул – Монгол ааруулыг ЖДҮ-т үйлдвэрийн аргаар боловсруулахад зориулан тоног төхөөрөмжүүдийг боловсронгуй болгох ажил хийгдэж байна. Тус компанид сүү ариутгах, аарц авах чаналгын тогоо, аарц шахагч, ааруул хэвлэгч хавтан, ааруул хатаах шүүгээ зэрэг төхөөрөмжийг  захиалгаар үйлдвэрлэж хөдөө орон нутагт нийлүүлж байна.

Хайлмал бяслаг - Хайлмал бяслаг үйлдвэрлэх технологийн туршилтыг амжилттай хийж дуусгасан. Одоо түүнд тохирсон тоног төхөөрөмжийг зохион бүтээх, сонгох ажил хийгдэж байна.

Мал төхөөрөх ЖДҮ үйлдвэр - 2009 оноос хөдөө орон нутгийн сум, сууринд тохирсон бага хүчин чадалтай мал төхөөрөх технологийн шугамын оновчтой загварыг боловсруулж гаргасан. 2010 оноос эхлэн мал төхөөрөх ЖДҮ-ийн тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэж байна.
 
Манай компанид Монгол улсын хүнсний аж үйлдвэрийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн өндөр чадвар, туршлагатай хүнсний үйлдвэрийн машин аппаратын инженер-механикч, тенхологич, металл боловсруулалтын инженер, эдийн засагчдаас бүрдсэн хамт олон ажилладаг.
 
Гүйцэтгэх захирал Ж.Цэнджаргал МУ-ын Зөвлөх инженер